A PHP Error was encountered

Severity: Warning

Message: fopen(/var/cpanel/php/sessions/ea-php70/ci_sessiongcgv8gv7rrscrg00dju6e3ingvqq3jpr): failed to open stream: Disk quota exceeded

Filename: drivers/Session_files_driver.php

Line Number: 177

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/zavkhan1gov/public_html/ulamjlalttuv/system/core/Exceptions.php:272)

Filename: Session/Session.php

Line Number: 137

Уламжлалт анагаах ухааныг дэлгэрүүлэх төсөл амжилттай хэрэгжиж байна
  • 06 сарын 05, Баасан гараг
Уламжлалт анагаах ухааныг дэлгэрүүлэх төсөл амжилттай хэрэгжиж байна
147 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Түүхийн тодорхой хугацаанд тухайн үеийн үзэл суртлын золиос болон устаж үгүй болох шахсан Монголын уламжлалт анагаах ухаан сэргэн хөгжсөнөөс хойш багагүй хугацаа өнгөрчээ. Гэсэн хэдий ч хөгжлийн өнөөгийн шатанд эмч, судлаачдын мэдлэгийг дээшлүүлж, мэргэжлийг чанаржуулах давтан сургах, гадаадын өндөр хөгжилтэй оронд магистр, докторантурт сургаж бэлтгэх асуудал тулгамдсан хэвээр.

Уламжлалт анагаахын салбарын судалгаа шинжилгээний лаборатори, эмчилгээ оношилгооны кабинет, эм тан үйлдвэрлэлийн технологи, багаж тоног төхөөрөмжийг үе шаттайгаар шуурхай шинэчлэх, эрүүл орших ёс, өвчнийг оношлох эмчлэх аргуудыг эмнэлгийн тусламж үйлчилгээнд хүртээмжтэй, тэгш хүргэх хүн ардаа эрүүлжүүлэхэд тодорхой ахиц гаргах зэрэг асуудал амьдралаас урган гарсаар байна. Эдгээр асуудлыг амжилттай шийдвэрлэхэд удирдлага зохион байгуулалтын уян хатан, оновчтой бодлого, хөрөнгө мөнгөний хомсдол саад болж буй.

Япон Улсын "Ниппон сан"-гаас хэрэгжүүлж буй төслийн үр дүнгийн талаар танилцуулах үйл ажиллагаа саяхан болж өндөрлөв. Монголын Засгийн газраас уламжлалт анагаах ухааны тусламж үйлчилгээг өргөжүүлэн дэлгэрүүлж алслагдсан сум, багийн хөдөлмөрчдөд хүргэх ажилд тусламж үзүүлэх хүсэлт тавьсныг Япон Улсын "Ниппон сан" нааштайгаар хүлээн авч 2004 оноос "Монголын уламжлалт анагаах ухааныг дэлгэрүүлэх" төслийг санхүүжүүлж, "Вансэмбэрүү-Монгол ТББ"-аар дамжуулан хоёр үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

2024-12-03 19:51:19

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: session_write_close(): Failed to write session data (user). Please verify that the current setting of session.save_path is correct (/var/cpanel/php/sessions/ea-php70)

Filename: Unknown

Line Number: 0