Severity: Warning
Message: fopen(/var/cpanel/php/sessions/ea-php70/ci_session598v9r52stue3aishis9c7oefv8v9365): failed to open stream: Disk quota exceeded
Filename: drivers/Session_files_driver.php
Line Number: 177
Severity: Warning
Message: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/zavkhan1gov/public_html/ulamjlalttuv/system/core/Exceptions.php:272)
Filename: Session/Session.php
Line Number: 137
.png)
Амархан сайн байна уу.
Дэлхийн энергийн төв, газар дахь тэнгэрийн амьд дүр Отгонтэнгэрийн орны өргөө "Завхан аймгийн Уламжлалт анагаах ухааны төв"-д тавтай морилно уу.
Бидний Монголчууд өнө эрт өвөг дээдсийн үеэс энэ цаг үеийг хүртэл амьдрахуй ухаан, уламжлалт соёл, зан заншил, бичиг үсэг, урлахуйн ухааныг амьдралдаа тохируулан өөрийн гэсэн өвөрмөц дүр төрхтэйгөөр хөгжүүлж, дэлхийд гайхагдах оюуны бүтээл уламжлалт анагаах ухааныг бүтээж чадсан.
Ялангуяа эрүүл зан үйл, идээ ундаа, явдал мөрийн арвин сан хөмрөгтэй билээ.
Манай хамт олон энэ сайхан Монгол нутгийн эзэн таны төлөө ажиллах "Ерөөлийн цаг" бүрэлдэн бий болж уламжлалт анагаах ухааны тусламж үйлчилгээг тэгш хүртээмжтэй чанартай хүргэн ажиллаж байна.
Бид халхын алдарт Яруугийн хүрээний оточ маарамбуудын арвин туршлагыг сэргээн хөгжүүлж Дорно дахины Төвд, Энэтхэг, Хятад, Япон, Солонгосын ард түмний анагаах ухааны арвин арга туршлага зэргийг эмчилгээ оношилгоондоо хослуулан хэрэглэж, Монголын уламжлалт эмчилгээг тогтмол явуулдаг. Та эдгээр эмчилгээ үйлчилгээг эмч мэргэжилтнүүдийн заавар, зөвлөмжийн дагуу алийг нь ч сонгон үйлчлүүлж болно.
Идээ ундаа, явдал мөрийн зөв дадал хэвшилтэй болж, эм заслыг зөв хийлгэснээр та өвчин үгүй, эрүүл, аз жаргалтай, эрч хүчтэй, сэргэлэн цовоо сайхан амьдарч, амжилтанд хүрч, урт наслах нигуртай.
Өвчин үгүй бие амгалан
Тачаал үгүй хэл амгалан
Зовлон үгүй сэтгэл амгалан жаргатугай
Тавтай сайхан үйлчлүүлээрэй.
Хүндэтгэсэн Д.ӨЛЗИЙБАЯР
Severity: Warning
Message: session_write_close(): Failed to write session data (user). Please verify that the current setting of session.save_path is correct (/var/cpanel/php/sessions/ea-php70)
Filename: Unknown
Line Number: 0